Шууд Chart

Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ

2025-12-17 15:21:02

Зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 (21.0%) их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс нь иргэдийн зээлийн үлдэгдэл 4.1 (18.6%) их наяд төгрөгөөр,  хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл 3.5 (26.1%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 39.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.8 (21.0%) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 423.1 (31.9%) тэрбум төгрөгөөр өсөв.

Чанаргүй зээл 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 289.8 (14.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 


Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ  
Үзсэн: 9 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй