Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй "Дүүжин замын тээвэр" төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байна.

Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай байх бөгөөд замын трассын дагуу 6.45-аас 42 метрийн өндөртэй 19 тулгуур баганыг суурилуулна. Одоогийн байдлаар 16 тулгуур баганыг бүрэн суурилуулаад байгаа бөгөөд энэ сардаа багтаан дахин хоёр тулгуурыг босгохоор бэлтгэл хангаж байна. Түүнчлэн Яармаг, Арцат талын буудлын барилга, гараашийн барилгын дам нурууны арматурчлалын ажил дуусаж, бетон цутгалт хийхэд бэлэн болоод байгаа бол Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна.
Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр дэлхийд энэ салбарт тэргүүлэгч Францын “Пома” групп ажиллаж байгаа бөгөөд дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.



| Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна | ||
| Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.