Шууд Chart

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

2025-12-15 14:31:22

Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх /2025.12.01/ шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар инженер хангамжийн байгууллагуудад иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч бэлэн байдлыг хангаж, хяналт тавин ажиллахыг үүрэг өгсөн.

Энэ хүрээнд цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар инженер хангамжийн байгууллагуудын 494 ажилтан, 17 механизм, шуурхай үйлчилгээний 6 машин, засварын бригадын 30 машин, лабораторийн 4 машинтайгаар бэлэн байдалд ажиллаж байна. Харин шөнийн бэлэн байдлын хувьд 121 ажилтан, гэрийн жижүүрийн 44 ажилтан, 6 механизм, шуурхай үйлчилгээний 8 машин, засварын бригадын 10 машинтайгаар ажиллаж байна.

Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагуудын 14400 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.


Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй