Шууд Chart

"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ

2025-12-15 13:17:12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилжин явах цом–2025” үндэсний шагайн харвааны тэмцээн хоёр өдрийн турш шилдэг баг, мэргэн харваачдын хурц ухаан, най нийлсэн уухайн дуунд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, МУҮДМ С.Ямааранз ахлагчтай Апу ХК, Алдар спорт хороо баг ур чадвараараа онцгойрон түрүүлж, нэр хүндтэй шилжин явах цомын эзэн боллоо.

Харин Дорноговь аймгийн харьяат, МУҮДМ Ш.Отгонбаяр ахлагчтай “Аргалантын хөөвөр” баг ширүүн өрсөлдөөнд дэд байрт шалгарсан бол өнгөрсөн жилийн цомын эзэн МУҮДМ Б.Баттулга ахлагчтай “Номт Даншиг Хэттрик” баг гутгаар байрыг эзэллээ.

Тэмцээний тусгай байрыг аймгийн гоц мэргэн Г.Лхагвасүрэн ахлагчтай “Хөхморьт” баг хүртсэн байна.

Эх сурвалж:МҮШХХ-ны хэвлэл мэдээллийн алба


"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ  
Үзсэн: 23 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй