Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барьж байгуулах төслийн олон улсын нээлттэй тендерийн II шатыг энэ сард зарлахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд EPC+F нөхцөлтэй багц болгон хувааж зарлах тендерийн баримт бичгийн ажлын даалгаврыг бүрэн боловсруулж дуусаад байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/1721 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, төслийн менежментийн зөвлөх Духуа инженерингийн түншлэл болон холбогдох мэргэжлийн баг хамтран баримт бичгийг боловсруулж, шаардлагатай засвар, нэмэлтүүдийг хийж шат дараатай хэлэлцэн эцэслэлээ.
Ингэснээр төслийн тендерийн II үе шатыг зарлаж, 2026 оны II улиралд Улаанбаатар метро төслийн EPC гүйцэтгэгч болон санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулах нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэ шатны тендерийг EPC+F буюу гүйцэтгэгч компанид инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралтын бүх ажлыг цогцоор нь хариуцахын зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээлгэх нөхцөлөөр зарлах юм.
| “Улаанбаатар метро” төслийн тендерийн баримт бичгийн ажлын даалгаврыг боловсруулж дууслаа | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.