Шууд Chart

MNB.mn вэбсайтыг шинэчлэх, хөгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2025-12-12 15:46:04

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.

  • Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:Багцгүй
  • Үнийн санал дуудах ажиллагаанд шаардлагатай оролцогчийн тоо: 1/Нэг/ ба түүнээс дээш
  • Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлэх журам: 2 цаг 00 минутын хугацаанд үнэ дуудах ажиллагаа үргэлжилнэ.

Үнийн санал дуудах ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутын хугацаанд зохион байгуулна.

Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минут –аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минут нээнэ.

  • Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: Зөвшөөрөхгүй
  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
  • Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
  • Тендерийн баталгаа шаардах эсэх:”Үгүй
  • Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

Огноо:

2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын төрөл:

Ажил

Тендер шалгаруулалтын нэр:

 МҮОНРТ-ийн MNB.mn вэб сайтыг шинэчлэх, хөгжүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар:

МҮОНРТ/20250203013

Нийт төсөвт өртөг:

35,000,000 /Гучин таван сая/ төгрөг

Тендер шалгаруулалтын арга:

Харьцуулалт

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,11 -р хороо, Хувьсгалын зам 3 MҮОНРТ-ийн төв байр Утасны дугаар: 70117003

Цахим хаяг : procurement@mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

MNB.mn вэбсайтыг шинэчлэх, хөгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 22 минутын өмнө
тэр олон ажилтантай бж програмист аваад хийгээчдээ.

Бидэнтэй нэгдээрэй