Шууд Chart

Тарваган тахлын голомтын хариу арга хэмжээний дараах үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг боллоо

2025-12-10 17:26:45

Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний дараах үнэлгээ”-г өнөөдөр ЭМЯ-нд зохион байгууллаа. 

Үнэлгээгээр Тарваган тахлын хяналт-тандалт, оношилгоо, эмчилгээний чиглэлээр эрх зүйн баримт бичиг, журам, заавар бүрдсэн боловч тэдгээрийн хэрэгжилт нь үндэсний болон орон нутгийн түвшинд хангалтгүй байгааг тогтоолоо.

Тухайлбал, Байгалийн голомтын тандалт, судалгааны чанар, лабораторийн оношилгооны чадавх, эмчилгээний удирдамжийн мөрдөлт, байгууллагуудын уялдаа холбоо, хариу арга хэмжээний бэлэн байдал болон эрсдэлийн харилцаа холбооны үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг харуулав.

Үнэлгээний үр дүнд “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” зарчимд үндэслэн улсын хэмжээнд тарваган тахлын эрсдэлийн цогц үнэлгээ хийх, хяналт-тандалтын дунд болон урт хугацааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, байгалийн голомтын тандалт болон эмнэлзүй, лабораторийн оношилгоог орчин үеийн технологитой уялдуулан сайжруулахын зэрэгцээ QGIS/ArcGIS-д суурилсан эрсдэлийн зураглал гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтад ашиглан нэвтрүүлэхийг зөвлөмж болголоо.

Мөн Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД 2005)-ийн дагуу үндэсний чадавхыг тасралтгүй сайжруулах, халдварт өвчний эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний бэлэн байдлын тогтолцоог бүх түвшинд бэхжүүлэх шаардлага нэн тэргүүнд байгааг тэмдэглэн, улс орон даяар бодлогын шинэчлэл, хамтын ажиллагаанд суурилсан нэгдсэн шийдлүүдийг боловсруулахыг санал болгов.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Тарваган тахлын голомтын хариу арга хэмжээний дараах үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй