Шууд Chart

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2025-12-10 17:23:06

Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, гамшгийн үед алба хаагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламжийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдад сэтгэцийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, гамшиг, ослын үед алба хаагч болон нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн тусламжийг хамтран үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын сэтгэл зүйч нарыг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр журам, заавар, удирдамж гарын авлагыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх, ажлын хамтарсан сургалт семинар, дадлага сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй