Эм хангамжийн байгууллагуудын "Эм" холбооноос дараах мэдэгдлийг гаргасан байна.
Мэдэгдэлд:
"Эм хангамжийн байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй ханган нийлүүлсээр ирсэн боловч эрүүл мэндийн байгууллагууд төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүйгээс он дамжсан авлага үүсэж, эм хангамжийн байгууллагуудыг гадаад, дотоод болон татварын өр, санхүүгийн дарамтад оруулан, хэвийн тогтвортой үйл ажиллагааг нь алдагдуулж, эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан ноцтой нөхцөл үүссэнийг мэдээлж, шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт, мэдэгдлийг холбогдох байгууллагууд, Эрүүл Мэндийн Яам, Сангийн Яам, Засгийн Газар, УИХ -д удаа дараа хүргүүлсэн боловч дорвитой үр дүнд хүрсэнгүй, байдал улам хүндэрлээ. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалт бүхий орны дэлхийн эхний 10-т ордог шилдэг үйлдвэрлэгчид Монгол Улсын зах зээлээс гарах нөхцөл үүслээ.
Монголын Эм Зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбооны гишүүн эм хангамжийн байгууллагууд амь тэнссэн болон яаралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоож, өр төлбөрөө барагдуултал татвар төлөхгүй болохоо үүгээр мэдэгдье.
Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг мэдэгдэж байна." гэжээ.
| Монголын Эм Зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос мэдэгдэл гаргажээ | ||
| Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.