Шууд Chart

Хүүхдийн эрхийг хамгаалах ажиллагааг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулав

2025-12-08 12:47:51

Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан зөвлөмжид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах зарчмыг мөрдөн шалгах шатанд нэг мөр ханган хэрэгжүүлэхийг тодотгосон. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 24 дэх илтгэлд насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж буй хэд хэдэн зөрчил илэрснийг анхааруулсан.

Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхдийн талаар явуулах аливаа ажиллагаанд хамгийн түрүүнд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах, хохирогч хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйн нөхөн сэргээлтийг дэмжих, тэдний сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, материалд өртөхөөс хамгаалах зарчмыг хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалсан байдаг.

Эдгээр зарчмыг мөрдөн шалгах ажиллагаанд бодитоор баримтлуулах, прокурорын зөвлөмжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсээс мөрдөгч нарт зориулан мэргэжил, арга зүйн сургалтыг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны 143 мөрдөгчийг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар хүүхэд хохирсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны онцлог, эрх зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудал, мөн хүүхдэд ээлтэй ажиллагааны стандартыг мөрдөх арга зүйн талаар мэдээлэл өгч, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр анхаарах асуудлуудыг танилцуулсан байна.


Хүүхдийн эрхийг хамгаалах ажиллагааг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулав  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй