Шууд Chart

Томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээллийг сонслоо

2025-12-08 12:39:59

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.12.08/-ийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав.

Тэрбээр, өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотголоо. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээс хүргэж байна.

- Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.

- Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийг томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн, сургалт, сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой.

- Томуугийн үзлэгийн хэсгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар үлгэрчилсэн зааврыг гаргасан. Үзлэг энэ  7 хоногоос эхлэх юм байна. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цагийг бууруулах, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгсдэд тараахгүй байх ач холбогдолтой гэв.


Томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээллийг сонслоо  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй