Шууд Chart

Боловсролын сайд П.Наранбаяр Оросын холбооны улсын Буриадын улсын их сургуулийн удирдлагатай уулзлаа

2025-11-20 17:40:32

Боловсролын сайд П.Наранбаяр Оросын Холбооны Улсын Их сургуулийн Ректор А.В.Дамдиновыг хүлээн авч уулзав. Дээд боловсролын салбар дахь Монгол-Оросын их сургуулиудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой ректоруудын чуулга уулзалт өнгөрөгч 7 сард Буриад Улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд их сургуулиуд хооронд нийт 26 хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулсан ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Ирэх жилийн уулзалтыг Монгол Улсад Шинжлэх ухаан, технологийн их сургууль зохион байгуулалтыг хариуцан ажиллах бөгөөд энэ хүрээнд хэлэлцүүлэх сэдэв, ач холбогдлын талаар санал солилцлоо.

Мөн Буриад Улсын их сургуульд шинэхэн нээгдсэн Монгол хэл, соёлын төвийн үйл ажиллагааг улам эрчимжүүлж Монгол хэл соёл, ёс заншил, уламжлалыг Орос иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд Боловсролын яамнаас хамтран ажиллахаа илэрхийлэв.


Боловсролын сайд П.Наранбаяр Оросын холбооны улсын Буриадын улсын их сургуулийн удирдлагатай уулзлаа  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй