Шууд Chart

Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно

2025-11-20 16:26:39

 

ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар хамтарсан уулзалт хийв. Монгол улсын засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх юм.

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд “9.4. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд тагнуулын байгууллагаар, эсхүл түүний зөвшөөрснөөр энэ хуулийн 9.1-д заасан хуулийн этгээдээр мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэнэ.” гэж заасны дагуу  Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл хэр эрчимтэй өрнөж буйг харуулж буй үзүүлэлт юм.

Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг захиалах, шинжилгээний хариу авах зэрэг олон үйлчилгээг авахын тулд заавал биечлэн очих шаардлага тулгардаг байсан. Харин цахим шилжилтийн үр дүнд E-Mongolia-аас авах боломжтой болсон. 2025 оны 11 сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд байдаг 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 486 нь Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдсон. Энэ нь үйлчилгээний өгөгдөл, хариу илгээх хурд, мэдээллийн интеграцийн чанарыг эрс сайжруулсан алхам болов

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй