Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж буй.
Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 240 ортой 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн барилгыг хагас зоорьтой, хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн барилга нь гал тогоо, хуурай, нойтон хүнсний агуулах, эд хогшлын агуулах, бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, ажилчдын хувцас солих өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн.
Уг бүтээн байгуулалтын ажлыг “Гурван булаг сод” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.



| Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа | ||
| Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.