Шууд Chart

Энэ хичээлийн жилийн сургуулийн түвшний олимпиад энэ сарын 12-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана

2025-11-20 10:25:23

Төрөлжсөн олимпиадыг Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу 12 судлагдахуунаар, 1 дүгээр шат буюу сургуулийн түвшинд, 2 дугаар шат буюу аймаг, дүүргийн түвшинд, 3 дугаар шат буюу нийслэл, бүсийн түвшинд, 4 дүгээр шат буюу улсын түвшинд гэсэн шат дараалалтайгаар зохион байгуулна.

Энэ хичээлийн жилийн сургуулийн түвшний олимпиадууд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өнөөдрийн байдлаар Математик, Физик, Түүх, Биологи, Газарзүйн /5/ судлагдахууны олимпиадын нэгийн даваа зохион байгуулагдаж дууссан, Техник технологи, Англи хэл /2/ судлагдахууны олимпиадын зохион байгуулагдах хугацаа нь болоогүй, Монгол хэл, бичиг-Уран зохиол, Нийгмийн ухаан, Хими, Мэдээлэл зүй, Орос хэл /5/ судлагдахууны олимпиадууд зохион байгуулагдаж байна.


Энэ хичээлийн жилийн сургуулийн түвшний олимпиад энэ сарын 12-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана  
Үзсэн: 44 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй