Шууд Chart

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо

2025-11-17 17:25:39

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа.

Монголын утга зохиолын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг зохиол, бүтээл туурвисан зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог уг нэр хүндтэй шагнал нь 1966 оноос хойш хоёр жил тутам олгогдож ирсэн ба өнөөдөр 86 дахь удаагийн шагналын эздэд гардууллаа.

2025 оны Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эздээр

• Яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир — “Оддын ай” яруу найргийн бүтээлээр;

• Зохиолч Чойбалсангийн Наранцэцэг — “Тунгалаг өнгө” хүүхдэд зориулсан бүтээлээр;

• Япон Улсын эрдэмтэн Казүюки Окада — Д.Нацагдоржийн судлал, шинжлэлийн “Алтан хараацай” бүтээлээр тус тус шалгарлаа.

 


Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй