Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувиар Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамт(тариф)-ын хэлэлцээр”-ийн нэмэлт хэлэлцээрийг хянаж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хэлэлцээрийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 32.2 т заасны дагуу эрх бүхий байгууллага бүртгэж авснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| “Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамт(тариф)-ын хэлэлцээр”-ийн нэмэлт хэлэлцээрийг бүртгэлээ | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.