Уушгины хатгалгаа нь дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна.
ДЭМБ-ын 2024 оны мэдээллээр, жил бүр 5 хүртэлх насны 800,000 гаруй хүүхэд уушгины үрэвслийн улмаас амь насаа алдаж байна.
-Уушгины үрэвслээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
-Хүүхдийг бүрэн дархлаажуулах
-Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох
-Гар угаах, орчны ариун цэврийг сахих.
-Ханиалгах, найтаах үед амаа таглах дадал хэвшүүлэх
-Хүүхдийг хүйтэн, утаатай орчинд байлгахгүй байх
-Олон нийтийн газраар явахдаа маск зүүгээрэй.
Уушгины хатгалгаа болсон үед бүрэн шимэгдэж дуусах хүртэл 45 хоног болдог тул ханиад томууг хүндрэхээс сэргийлэх нь хамгийн чухал.

| Уушгины үрэвслээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой | ||
| Үзсэн: 104 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.