Шууд Chart

62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2025-11-13 11:09:20

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тодруулбал, тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удааширсан байв.

Улмаар БШУ-ны сайдын 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар яг сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн юм. Ийн нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

Тус ажлыг “Эм ди констракшн” ХХК гүйцэтгэлээ. Тус сургууль нь спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудтай. Мөн биеийн тамирын талбай, явган хүний зам, авто зогсоол болон бусад тохижилтын ажлыг хийлээ. 


62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй