Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ хүрээнд ГССҮТ-өөс тус эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж төлөвлөсөн байна.
Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөх хотын Ардын эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэг нь 1947 онд байгуулагдсан, ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд нийт 2700 ортой, 5000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллага юм байна.
| ГССҮТ, ӨМӨЗО-ны Хөх хотын ардын эмнэлэгтэй хамтарч ажиллахаар боллоо | ||
| Үзсэн: 194 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.