Ирэх оны төсөвт эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмэх ямар ч боломжгүй гэх байр суурийг Засгийн газраас илэрхийлж байсан. Мөн Монголын эмч, эмнэлгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж хэлэлцээрт хүрэхээр хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Иймээс эмч эмнэлгийн ажилчдын цалинг 3.5 саяд хүргэхийг шаардаж, өчигдөр хугацаагүй суулт зарлаж эхэлсэн. Ингэхдээ эмнэлгүүд амбулаторийн үйлчилгээг бүрэн зогсоож, яаралтай тусламж, болон сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ үйлчилгээг таслахгүй үргэлжлүүлэх юм.
2025.11.11-ээс 12 -нд шилжих шөнө Сүхбаатарын талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарынхаа эмч, ажилчдын төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уулзсан байна.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй өчигдөр уулзаж хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийсэн ба уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн ба үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлжээ. Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно.
| Сүхбаатарын талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарынхаа эмч, ажилчдын төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уулзжээ | ||
| Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.