Шууд Chart

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

2025-11-12 06:26:54

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.11.12/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан

Иргэдийн нийтийн өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.30

“Их Эзэн Чингис хаан”

3

УИХ-ын даргын 2025 оны 289 дүгээр захирамжаар байгуулагдсан

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчны талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

4

Хууль зүйн байнгын хороо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.30

“Үндсэн хууль”


УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй