Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг дэмжлээ.
УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав.
Үргэлжлүүлээд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг таван удаа хуралдаж, нэг албан уулзалт, нэг хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 2024 онд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 45.5 мянган зөрчлийг илрүүлж, 40.1 хувийн зөрчлийг арилгасан байна. Ажлын хэсгийн зүгээс хяналт шалгалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалт хяналтгүй, шилэн хяналтын нэгдсэн систем ажиллахгүй, хяналт шалгалтын давхардлаас үүдэн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа, хууль тогтоомжийн давхардал их байгааг дурдлаа.

| ТББХ: Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
| Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.