Шууд Chart

“Хүүхэд-Хайр-Ирээдүй “хүүхдийн үндэсний чуулган болно

2025-11-11 10:05:07

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн арга хэмжээний хүрээнд “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Хүүхдийн үндэсний чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөгч хүүхдүүдийг тэгш хамруулж, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн санал бодлыг хүргэж, бодит ажил хэрэг болгоно.

Чуулганыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монгол хүүхдийн зөвлөл, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулж байна.

 


“Хүүхэд-Хайр-Ирээдүй “хүүхдийн үндэсний чуулган болно  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй