Гадаадын иргэн, харьяатын газрын систем шинэчлэлтийн хүрээнд Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр ирэгч гадаадын иргэний визийн хугацаа сунгах болон визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээний хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс байгууллагын immigration.gov.mn сайтаар дамжуулан, шинэ системээр хүлээн авна. Тодруулбал, e-visa.mn системээр үзүүлж байсан визийн хугацаа сунгах, визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээг зогсоож, үйлчилгээний шинэ систем (isf.mn)-ээр хүсэлтийг хүлээн авах юм.
Гадаадын иргэн, түүний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо цахим cистем дэх “Виз” цэсрүү нэвтэрч, хүсэлтээ илгээх бөгөөд уригч аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр, гадаадын иргэн бол цахим хаягаар бүртгэл үүсгэж тус тус нэвтрэх боломжтой.
Хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид цахим шуудангаар QR code бүхий хариу очих юм.
| ГИХГ: Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ | ||
| Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.