Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман компанийн төлөөлөл 8 баг тойргоор барилдаж байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд MCS группийн “М-См-Эс Энержи” баг - Хэрэйд ХХК-ийн Хүлэгү багтай, АПУ & Скайтел ХК-ийн Апу скайтел баг - Алсын жим ХХК -ийн Хамаг Монгол багтай учраа таарч барилдсанаас “М-Си-Эс- Энержи” баг баг 19:6-аар хоёр дахь ялалтаа авлаа.
“М-Си-Эс Энержи” багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /2/ улсын начин Х.Цогтгэрэл хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /1/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /5/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /2/, нийт 19 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Д.Анар /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Е.Көптилек /0/, улсын заан Д.Серик /2/ улсын харцага Г.Бадрах /1/, улсын харцага Э.Даш /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Н.Намнансүрэн /0/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /1/ нийт 6 даваа авлаа.
“М-Си-Эс Энержи” багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, “Хүлэгү” багийн дасгалжуулагчаар улсын начин Ш.Зоригт нар ажиллав.
Алсын жим ХХК-ийн “Хамаг Монгол” баг, АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ Скайтел” багууд учраа таарч барилдсанаас Апу Скайтел баг 15-10-аар хоёр дахь ялалтаа авлаа.
“АПУ Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, улсын харцага Б.Цэдэнсодном /4/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /3/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /2/ , тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /0/ нийт 15 даваа авсан бол Хамаг Монгол багт дархан аварга Н.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /0/, улсын заан Б.Бат-Өлзий /4/, улсын харцага О.Наранбаатар /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Цоггэрэл /1/, улсын начин Л.Энхсаруул /1/, аймгийн арслан Ө.Батсуурь /4/ нийт 10 даваа авсан юм.
“АПУ Скайтел” багийн дасгалжуулагчаар улсын арслан Д.Ганхуяг, Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү нар ажиллав.
Дараагийн долоо хоногт буюу 15-ны бямба гарагт 14.30 цагаас: Хатант интернешнл баг & Од групп баг-тай, Эв Монгол баг & Хүлэгү баг-тай гуравдугаар тойргийн эхний барилдаануудаа хийнэ.
| "Алтан цом"-ын барилдаанд “М-Си-Эс Энержи”, “Апу скайтел” багууд хоёр дахь ялалтаа авчээ | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.