Уран сайхны гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ тэмцээн Хан-Уул дүүрэгт байрлах “MCU” спорт комплексын зааланд 50 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд цомын цуврал тэмцээнүүдээс шалгарч, эрх авсан 12 байгууллагын 250 гаруй тамирчид өрсөлдөж байгаа аж.

Монголын гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат: “Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрх авсан тамирчид оролцдог. Жилээс жилд уран сайханы гимнастикаар хичээллэж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа. Мөн энэхүү тэмцээнийг шүүж буй шүүгчдийн бүрэлдэхүүний 80 хувь нь олон улсын шүүгчид оролцож байгаа” гэдгийг онцолсон юм.
Тус тэмцээний маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр өндөрлөнө.
Э.Сэлэнгэ
| Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө | ||
| Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.