Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид төлөвлөгөөт сургалтын хүрээнд энэ сарын 8-ны өдөр тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 10 км-ийн явган маршийг амжилттай гүйцэтгэж, бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтээ дээшлүүллээ.
Явган маршийн явцад тактикийн ажиллагаа, цэргийн байр зүй, хүн эмнэлгийн бэлтгэл, хими, инженерийн саадуудыг туулах зэрэг хичээлийн цэгүүдийн бодит нөхцөл байдалд ойртуулсан даалгавруудыг гүйцэтгэхийн зэрэгцээ онолоор олж авсан мэдлэгээ дадлагаар бататгаж, багаар ажиллах чадвар, зохион байгуулалттайгаар явган марш үйлдсэн нь бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой боллоо.
Энэхүү явган марш нь цэргийн алба хаагчдын биеийн хүч чадал, сэтгэл зүй, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэхээс гадна үүссэн цагийн байдалд ажиллах, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой юм байна.



Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб
| Шинэ дайчид 10 км-ийн явган маршийг амжилттай гүйцэтгэжээ | ||
| Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.