АНУ-ын Виржиния мужийн Ньюпорт Нюс хотын бага сургуульд 6 настай сурагч ангийн багш болох Abigail Zwerner-ийг буудаж, гар болон цээж хэсгийг нь шархдуулсан хэрэг гарчээ.
Сурагч бууг гэрээсээ авчирсан бөгөөд 2 долоо хоногийн өмнө ангийн багш болох Abigail Zwerner-ийн гар утсыг цохиж унагасны улмаас хичээлд суух эрхээ түр хугацаанд хасуулсан байсан юм.
Багш Zwerner шүүхэд нэхэмжлэл гаргаж, сурагчийг буутай ирснийг удирдах албан тушаалтнуудад мэдэгдсэн хэдий ч, зохих арга хэмжээг аваагүйн улмаас энэхүү хэрэг гарсан хэмээн мэдүүлсэн байна.
Өчигдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 6-нд шүүх шийдвэрээ гаргасан бөгөөд багш Zwerner-д 10 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн бол сурагчийн асран хамгаалагчид хүүхэдтэй хайхрамжгүй харьцсан, галт зэвсгийг зохисгүй хадгалсан зэрэг үндэслэлээр 4 жилийн хорих ял оноосон байна.
Харин сургуулийн захирлыг зохих арга хэмжээг цаг тухайд нь аваагүй, албан тушаалын үүргээ биелүүлээгүй, албан хаагч, сурагчдын аюулгүй байдлыг хангаагүй зэрэг үндэслэлээр 8 төрлийн зүйл ангиар яллаж байгаа бөгөөд шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзвэл зүйл анги тус бүрдээ 5 хүртэлх жилийн хорих ял авах магадлалтай юм.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх
| Зургаан настай сурагч багшийгаа буудсан хэргийг шийдвэрлэв | ||
| Үзсэн: 214 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.