Шууд Chart

“Хүрэлтогоот-2025” эрдэм шинжилгээний хурал болж байна

2025-11-08 11:22:40

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хүрэлтогоот-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
 
“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь шинэ үеийн эрдэмтэд, судлаачдын хамтын сэтгэлгээ, бүтээлч эрмэлзэл, Монголын шинжлэх ухааны залгамж халааг бэлтгэдэг оюуны олимп болж уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн.
 
Энэ жилийн хурал салбар дундын судалгаа, хиймэл оюун ухаан, дижитал технологийн ололтыг шинжлэх ухаанд нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, шинэлэг сэдэв, практик хэрэглээнд суурилсан судалгааны ажлуудыг дэмжиж байгаа юм.
 
Хурлын хүрээнд шинжлэх ухааны 7 салбарын шилдэг 14 залуу судлаачийг шалгаруулж, тус бүрт нь 10 сая төгрөгийн грант олгоно.
 
Тэргүүн шадар сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн "зүрх", инновацыг эдийн засгийн "хөдөлгүүр" болгохоор зорьж байна. Энэ хүрээнд анх удаа шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй хамтран хэмжиж, хянаж, дүгнэж болохуйц таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл боловсруулсан. Мөн шинжлэх ухаан, технологийн зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2030 он гэхэд ДНБ-ий 2 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэж онцоллоо.
 
"Хүрэлтогоот-2025" эрдэм шинжилгээний хурал нь өнгөрсөн хугацаанд нийт 140 гаруй залуу эрдэмтэнд грант олгож, судалгаагаа гүнзгийрүүлэн Монголын шинжлэх ухааны шинэ давалгааг бүтээсээр байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 
 

“Хүрэлтогоот-2025” эрдэм шинжилгээний хурал болж байна   
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй