Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 2025 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар танилцууллаа.
Тодруулбал, Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ.
Мөн Дарханд хоёр вагон, Рашаантад найман вагон, Толгойт өртөөнд 38 вагон, Улаанбаатарт таван вагон, Чойрт нэг вагон тус тус байгаа аж. Түүнчлэн дизелийн түлш 320 вагон, АИ-92 автобензин 82 вагон, пропан 13 вагон, бутан 15 вагон, шингэрүүлсэн хий /LPG/ найман вагон тус тус байна.
| АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ | ||
| Үзсэн: 198 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.