Өнгөрөгч аравдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -4.5°С-аар, олон жилийн дунджаас -2.9°С-аар тус тус хүйтэн байсан байна.
Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь хүйтэн сар болж өнгөрлөө.
Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзэхэд нийт нутгийн 97.7 хувь нь дунджаас -1.1-ээс -6.1°С-аар хүйтэн, үлдсэн 2.3 хувь нь дунджийн орчим байжээ.
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 6.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 43.2 хувиар, олон жилийн дунджаас 0.5 хувиар бага буюу дунджийн орчим хур тунадас орсон байна.

| Өнгөрөгч аравдугаар сар 6 дахь хүйтэн сар болж өнгөрлөө | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.