Шууд Chart

Хүннү хотын үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-11-05 09:45:36

Нийслэлийн дагуул хот болох Хүннү хотын эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд Үерийн хамгаалалтын нэгдүгээр  сувгийн ажлын зураг төслийг 2022 онд “Хидродизайн прожект” ХХК боловсруулж, үерийн сувгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” ХХК ажиллаж байна.

Нийт 4,6 км урттай үерийн хамгаалалтын 1-р сувгийн угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төслийн талбайд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй 9 машин механизм ажиллаж байна.

  • Суваг1-1. 1129м, газар шорооны ажил болон сувгийг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэх ажил 100 хувь гүйцэтгэж дууссан. 
  • Суваг 1-2. 667м, газар шорооны ажил 98 хувийн  гүйцэтгэлтэй бөгөөд 650м сувгийг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэх болон шүд цутгах ажил 99 хувь гүйцэтгэлтэй байна.     
  • Суваг-1.3 1000м, газар шорооны ажил болон сувгийг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэх ажил тус тус 100 хувь хийгдэж дууссан. Далангийн нягтруулга, элсэн дэвсгэр хийх ажил үргэлжилж байна.
  • Суваг-1.4. 1745м, газар хайрган хөрс зөөвөрлөн байгалийн гуу жалга дүүргэж булалт нягтруулга хийсэн. Шүд цутгах ажил 98 хувь гүйцэтгэлтэй, сувгийн төмөр бетон хавтан угсрах, элсэн дэвгэр, нягтруулгын ажил, бетон хавтан хоорондын чигжээс бетон гагнаасын ажлууд хийгдэж байна.

Хүннү хотын үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй