Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр иргэдийн дуудлага, мэдээлэлд очих хурд сайжирч, алба хаагчдын ажлын ачаалал буурсан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашинаар, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж байгаа аж. Авто эргүүлийн чиглэл дуудлага мэдээлэлд хүрч очих хугацаанд нөлөөлж байсан гадаад хүчин зүйлийн нэг бол аж ахуйн нэгж, орон сууц, хотхоны гадна байршуулсан хаалт юм.
Иймээс орон сууц, аж ахуй нэгж байгууллага руу нэвтрэх хаалтыг онгойлгох смарт чипийг зохион бүтээж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн 100 байршилд цаг алдахгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Цаашлаад бусад дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах боломжтой смарт чипүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү смарт чип нь карт уншдаг, дугаар таньдаг бүх төрлийн хаалтыг онгойлгох боломжтой гэдгээрээ онцлог юм байна.
| Авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр алба хаагчдын ажлын ачаалал буурчээ | ||
| Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster | 
                
					Үндэсний телевиз
					
					
					 
					
        
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.