Шууд Chart

Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ

2025-11-04 16:50:11

Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд барьж байна.

Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар Баянхошуу, Шархад дэд төвийн газар чөлөөлөлтийг 2020 онд эхлүүлж, барилга угсралтын ажлыг 2023 оноос үе шаттайгаар хэрэгжүүлж буй.

Тус төсөл Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттайгаар барина. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барих юм.

Баянхошуу ногоон орон сууцны эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин B13-1 талбарт баригдаж буй 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажлын явц 76 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй, B13-2 талбарт баригдаж буй 76 айлын 2 блок орон сууцны барилгын ажил 58 хувийн явцтай үргэлжилж байгаа бол 126 айлын орон сууцны сонгон шалгаруулалтыг ирэх онд хийхээр төлөвлөсөн.

Шархад дэд төвийн хувьд, нийт 5.4 га газарт баригдана. Эхний 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч бусад талбаруудын барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, Шархад дэд төвийн S27-2 талбарт баригдаж буй 152 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 63-76 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол тус талбайд баригдаж буй 76 айлын 2 блок орон сууцны барилгын ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэйгээр тус тус үргэлжилж байна.

Төсөл хэрэгжиж 5000 айлын орон сууц баригдсанаар дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, усан хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй жишиг орон сууцны хороолол бий болно. Энэ хэрээр 5000 яндан, нүхэн жорлон буурах тооцооллыг гаргажээ. 


Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ   
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй