Шууд Chart

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана

2025-11-04 14:34:44

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэг, Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн “Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим”-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Аддиктологийн төв нь БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэг, Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн “Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим”-тэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болсон юм. 

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дижитал хэрэглээ нэмэгдэж, донтолт үүсэх эрсдэл өндөр байгааг албаныхан хэлж байлаа.  Судалгаагаар тэд насанд хүрэгчдээс 2.9 дахин илүү дэлгэц ашигладаг байна. Энэ нь цахим орчинд донтох, нойргүйдэх, анхаарал сарних зэрэг сөрөг нөлөө үүсгэдэг аж. Донтолт нь зөвхөн хувь хүний асуудал биш. Энэ нь гэр бүл, ойр дотнынхонд сөргөөр нөлөөлж, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг гэдгийг уулзалтын үеэр албаныхан онцолж байв. 
Цаашид талууд нийгэмд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн бодлого боловсруулах чиглэлд хамтран ажиллана. Мөн өсвөр үе, залуусын донтолтын урьдчилан сэргийлэлт, судалгаа, сургалт, эмчилгээний үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.


БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй