Шууд Chart

Төслийн үр дүнг хэлэлцэж, дунд ангиллын баг байгуулах талаар санал солилцлоо

2025-11-04 12:16:18

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээч Маркус Груненфелдер, зөвлөх Л.Золзаяа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар "Онцгой байдлын байгууллагын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүн, хэрэгжилтийг дүгнэсэн юм.

Төслийн хүрээнд “Хот дотор эрэн хайх, аврах баг”-ийн модуль сургалтын байгууламжийг ашиглалтад оруулж, 25 нэр төрлийн эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг хүлээн авч, сургалт дадлага, аврах ажиллагаанд ашиглаж байна.

Түүнчлэн багаж хэрэгслийг ашиглалтад бэлтгэх, бүрэн бүтэн ажиллагааг шалгах, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр 22 сургагч багшийг бэлтгэж, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дунд ангиллын баг бэлтгэхэд шаардагдах техникийн тусламж зөвлөгөөг өгч ажилласан юм.

Тиймээс цаашид Онцгой байдлын байгууллагаас НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дунд ангиллын баг байгуулах талаар санал солилцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Төслийн үр дүнг хэлэлцэж, дунд ангиллын баг байгуулах талаар санал солилцлоо  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй