Шууд Chart

Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн

2025-11-03 14:33:38

Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86-100 хувьтай хэрэгжиж байна. Энэ талаар УБЗАА-наас тодрууллаа.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байна. Дулаан, эрчим хүчний горим ажиллагаа тогтворжиж байна. Нийслэлийн төсвийн болон Засаг даргын нөөц хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 30 засвар шинэчлэлийн ажил хийж, дуусаж байна. Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээ шинэчилсэн. 100 гаруй км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Дулаан хангамжийн 15.6 км гол шугамыг өргөтгөн сольсон. Ингэснээр Зайсан, Баянмонгол хороолол, Төмөр зам, Хотын төв, VI бичил хороолол гээд дулаан дутагдалтай байсан хэсгүүдийн дулаан хангамж сайжирч байна. Жилд 20 орчим км автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийдэг. Ирэх жилээс зам дагуу ус тогтдоггүй болно” гэв.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ сарын 6-ны өдрөөс бага хэмжээний цас орох мэдээг УЦУОШГ-аас ирүүлээд байна. Өнөөдрийн байдлаар зам, талбайн цэвэрлэгээтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд орсон цаснаар 680 орчим тонн давс, 230 орчим тонн бодис, 30 тонн хайрга дайргыг зарцуулсан. Харин одоо 7100 тонн давс, 7556 тонн бодис, 1373 шоо метр хайрга, дайргын нөөцтэй байна. Бид энэ жил парк шинэчлэлийг эрчимтэй хийж, 250 орчим машин техникийг авсан. Үүнд, зам, талбайн шүүртэй машин, цас хусдаг машин, вакум үлээгч, угаагч зэрэг тоног төхөөрөмжүүдийг аваад байна. Ирэх жил эдгээр төхөөрөмжийн тоноглолуудыг авч, илүү олон үйлдлээр ажиллуулна. Парк шинэчлэлээр олгосон тоног төхөөрөмжийнхөө эргэн төлөлтөөр төвлөрсөн төсвөөр гар багажуудыг авахаар төлөвлөж байна. Бид дүүргүүдээс ирж буй тоног төхөөрөмжийн хүсэлтүүдийг эрэмбэлж, худалдаж авахаар төлөвлөж байна” гэлээ.


Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй