Дорнод аймгийн хэмжээнд гурван ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дорнод аймаг, Матад сум 6 дугаар багийн “Бөөн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:35 цагт цурамд оруулан 15:33 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 1600 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Чойбалсан сум 3 дугаар багийн “Хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн зүгт 120 км/с Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн Чулуунхороот сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 11.03-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн.
Дорнод аймаг, Гурванзагал сум 2 дугаар багийн “Баян” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 21:24 цагт цурамд оруулан 22:39 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 600 га талбай өртөж шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ | ||
| Үзсэн: 260 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.