Шууд Chart

Нийт нутгийн 23 хувьд цастай байна

2025-11-03 09:14:55

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч аравдугаар сарын 30–ны байдлаар нийт нутгийн 23 хувьд цастай байна.

Үүнээс Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэд 10-20 см, Баян–Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10 см, бусад нутгаар 0-5 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас зүүн болон төвийн аймгийн нутгаар -6.9-3.1 хэмээр , баруун аймгийн нутгийн зүүн хэсгээр 3.0-1.1 хэмээр хүйтэн, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар 1.1-1.6 хэмээр  дулаан, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар ахиу орсон байна.


Нийт нутгийн 23 хувьд цастай байна  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй