Шууд Chart

Монголын баг дэлхийн даамын аварга боллоо

2025-11-02 09:42:17

"100 буудалт даамын" өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн энэ сарын 24 -ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцсон.

Тэмцээний үндсэн төрөл швейцарь системийн 9 өрөг тоглож долоон өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргахад, Монголын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль авсан амжилтыг дөрөв дэх жилдээ үзүүллээ.

8 хүртэлх насны охидын ангилалд, 

  • Мясүрэн овогтой Амин-Эрдэнэ мөнгөн медаль- /Сонгодог байрлал клуб/

8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд, 

  • Зоригоо овогтой Чинтөгс мөнгөн медаль /Элит даамын клуб / 
  • Даваадорж овогтой Отгонбаяр хүрэл медаль /Сонгодог байрлал клуб /

 9-10 нас охид ангилалд, 

  • Баянмөнх овогтой Эрмүүнзаяа алтан медаль /Архангай аймаг Daam Messi клуб/ 
  • Насанжаргал овогтой Дэлгэржаргал мөнгөн медаль / Хожлын нүүдэл академи/

9-10 нас хөвгүүд ангилалд,

  • Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэ алтан медаль /Монголын даамын академи/ 
  • Дамдинбазар овогтой Дамдиндүрэв мөнгөн медаль /57-р сургууль Daam Messi клуб /

11-13 нас охид ангилалд,

  • Чулуунсуурь овогтой Гоомарал мөнгөн медаль /Элит даамын клуб /

14-16 нас охид ангилалд, 

  • Занданбал овогтой Отгонсүрэн хүрэл медаль /Сонгодог байрлал клуб/

Эх сурвалж: Монголын даамын холбоо ТББ


Монголын баг дэлхийн даамын аварга боллоо  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй