Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг, 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг тус тус шинэчлэн баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцооллыг хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 10 дугаар сарын хүү болох 9.0 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө дахин арвижлаа.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар нийт 52.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого хүлээн аваад байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

| Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 9 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа | ||
| Үзсэн: 244 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.