Шууд Chart

Автобусны дулаан буудал байршуулжээ

2025-10-31 15:07:51

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа.

Автобус цөөн тоогоор ирдэг, иргэд удаан хугацаагаар автобус хүлээж зогсдог захын гэр хорооллын хороонуудад автобусны дулаан буудлыг үе шаттайгаар байршуулж байна.

Тодруулбал 1 дүгээр хорооны Гүнгэрваа худалдааны төв, 11 дүгээр хорооны Баянхошууны хөтлөөс Зурагт тал руугаа, 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн зүүн талд, 36 дугаар хорооны Алтан-Овооны 40 дүгээр гудамжинд тус бүр шинээр автобусны дулаан буудал байршууллаа.

Ингэснээр тус дүүргийн хэмжээнд 17 хорооны 24 байршилд автобусны дулаан буудлыг байршуулаад байна гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  


Автобусны дулаан буудал байршуулжээ  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй