Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хориглосон бүсээс мал гаргах А/35 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд Мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Мал гаргах ажилд Сүхбаатар дүүргийн хороодын Засаг даргын Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээр, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн нийт 181 албан хаагч оролцож, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс орж ирсэн 130 гаруй адуу, малыг хашиж, 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Иймд мал бүхий иргэддээ анхааруулахад хориглосон бүсээс малаа гаргах, хариулга эзэнтэй байлгахад анхаарч, нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
| Хориглосон бүсээс 130 гаруй адуу, мал гаргажээ | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.