Шууд Chart

Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 1747 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна

2025-10-29 15:34:27

Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 1747 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна. Мөн Нэгдсэн эмнэлгээс гадна хувийн хэвшлийн 178 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дарханд төвийн бүсийн эмчилгээ оношилгооны төв байгуулагдахтай холбоотой тэнд ажиллах эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Зүрх, тархи хавдрын мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарыг үе шаттай сургаж бэлдэж байна.

Нэгдсэн эмнэлэгт өдөрт 800 гаруй хүн амбулаторийн үзлэг хийлгэж үйлчилгээ авдаг. Ачааллыг бууруулах үүднээс цагийн менежментийг зохицуулан, зай талбайг нэмэгдүүлэхээр дотор зохион байгуулалтыг хийн ажиллаж байна.

Нээлттэй хагалгаануудыг дурангийн хагалгаанд шилжүүлэх ажлыг амжилттай нэвтрүүлээд явж байна. Цөсний хагалгааг 99 хувь, бөөр, шээсний замын эмгэгийг оношлох эмчлэх аппаратыг нэвтрүүлээд явж байна. Гэмтлийн мэс заслын хагалгаануудыг бараг 90 хувь битүү хагалгаагаар хийж байна.

Нярайн тусламж үйлчилгээг бие даан үзүүлж эхлээд 7 жил орчим болж байгаа бөгөөд 6 төрлийн эрт илрүүлэг хийх бололцоотой болсон. Хавдрын өвчлөлөөр Дархан улсдаа эхний 5-д ордог. Үүнийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлж, цогц үнэлгээг хийх чиглэлд анхаарч байна.

Хүүхдүүдийн дунд үе мөч, зүрх судасны өвчлөлөөс эрт үед урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Сумдын эрүүл мэндийн төвүүдэд рентген аппараттай болсон. Шүдний тусламж үйлчилгээг сумдад бий болгосноор иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх боломжтой болсон. Лабораторийн шинжилгээг мөн сум, ӨЭМТ-дэд авдаг болгосон нь чирэгдлийг бууруулж байна.

Интермед MRI хийж байна. Нэгдсэн, Интермед, Саран эмнэлгүүдэд тодосгогчтой дурангийн оношилгоо хийж байна.


Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 1747 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй