Шууд Chart

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Дэлгэцгүй долоо хоног” аяныг зохион байгуулж байна

2025-10-29 14:33:36

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан энэ долоо хоногт хүүхдүүдийн цахим хэрэглээг зохистой болгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, унших соёлыг дэмжих зорилготой “Дэлгэцгүй долоо хоног” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд хүүхэд, залуус төдийгүй гэр бүлүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, 

  • “Ном бол миний дэлгэц” уншлагын өдөрлөг
  • “Дэлгэцээ унтраа, өөрийгөө асаа!” гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан
  • “Гэр бүлийн өдөрлөг”
  • Зохиолч–уншигчдын уулзалт
  • “Аймшигтай, бүтээлч Хэллоуины үдэшлэг” зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд багтаж байна.

Эдгээр арга хэмжээ нь уншигчдыг цахим хэрэглээнээс түр ч болов ангид байлгаж, номын ид шидээр дүүрэн ертөнцтэй ойртуулах, гэр бүлээрээ чанартай цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж буйгаар онцлог юм.

Номын сангийн хамт олон уншигчдаа бүтээлч сэтгэлгээ, зорилготой уншлагыг түгээх энэхүү аянд идэвхтэй хамрагдаж, номын үнэт ертөнцөд дахин дурлахыг уриалж байна. 


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Дэлгэцгүй долоо хоног” аяныг зохион байгуулж байна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй