Шууд Chart

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13Б, 13В байрын фасад, дулаалга, дээврийн засварыг хийжээ

2025-10-29 12:39:42

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байруудын гадна фасад, дулаалга, дээвэр засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг “Чандмань буудай” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.


Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13Б, 13В байрын фасад, дулаалга, дээврийн засварыг хийжээ  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй