Олон улсын хэл хуурчдын X их наадам Япон Улсын Хоккайдо мужийн Акан хотноо энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус наадамд 30 гаруй орны шилдэг хэл хуурчид оролцож, өөрсдийн орны хэл хуурын уламжлал, урын санг олон улсын тавцанд таниулан сурталчиллаа.
Монгол Улсаас “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны 9 өвлөн уламжлагч оролцож, Монголын уламжлалт хэл хуурын татлага, урын санг тоглолт хэлбэрээр таниулан сурталчилсан нь наадмын зохион байгуулагчид болон дэлхийн шилдэг хуурчдаас өндөр үнэлгээ авав.
Наадмын төгсгөлд дараагийн их наадмыг зохион байгуулагч орнуудыг тодруулсан ба XI их наадмыг Бүгд Найрамдах Киргиз Улсад, XII их наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэв.
Мөн тус наадмын үеэр “Олон улсын хэл хуурчдын нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр албан ёсоор сонгогдлоо гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

| Монголын хэл хуурчид Олон улсын хэл хуурчдын X их наадамд оролцлоо | ||
| Үзсэн: 191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.