АНУ-ын Вашингтон хотноо болж буй Олон улсын байгаль хамгаалах бүлгийн хоёр жил тутмын түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жүрген Фёгеле (Juergen Voegele)-тэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллах тухай санал солилцлоо.
Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хурлын бэлтгэл ажлыг бүх талаар дэмжихээ илэрхийлж, энэ оны арваннэгдүгээр сард техникийн багийг Улаанбаатар хотод ажиллуулахаа илэрхийлэв.
Талууд мөн хөдөө аж ахуйн салбарыг ногооруулах, хөрс ба усны чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, энэ хүрээнд системийн аргачлалыг нутагшуулах, шийдлүүдийг бодит ажил хэрэг болгохыг анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэлээ.
| Дэлхийн банк “COP17” бага хурлын бэлтгэлд хамтран ажиллана | ||
| Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.