Шууд Chart

Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна

2025-10-29 09:27:23

2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байна.
Үүнээс:
Эрдэнэт өртөө – 5 вагон
Дархан өртөө – 4 вагон
Сайншанд өртөө – 5 вагон тус тус буусан байна.
 
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 автобензин дараах чиглэлүүдэд хүргэгдэж байна.
 
Үүнд:
 
Улаанбаатар – 5 вагон
Толгойт – 25 вагон
Рашаант – 5 вагон
Багануур – 2 вагон
 
Өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлтийн мэдээлэл дараах байдлаар байна:
 
11:00 цагт – бензин 2 вагон
13:00 цагт – бензин 20 вагон, дизель түлш 42 вагон
15:00 цагт – бензин 5 вагон, дизель түлш 57 вагон
22:00 цагт – бензин 32 вагон, дизель түлш 35 вагон
 
Өнөөдрийн байдлаар нийтдээ 59 вагон АИ-92 автобензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна   
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй